Үжин хөтөлбөр & We Love Galba Park

2024 оны 11 сарын 23

Хурдасгуур сан Томүжин академитай хамтран Ханбогд сумын ахлах ангийн сурагчдын дунд хувь хүний хөгжил, амьдрах ухааны цөм чадвар олгохоор хэрэгжүүлж буй Үжин хөтөлбөрийн ээлжит сургалт 11 сарын 22нд зохион байгуулагдлаа.

Мөн өдөр Хурдасгуур сан нь Ханбогд сумын Галба цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн тохижуулж сумын иргэд, хүүхэд залуустаа чөлөөт цагаа зөв боловсон бас зугаатай өнгөрүүлэх, уулзаж цуглан олон нийтийн соёл спортын арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий орчинг бүрдүүлэн хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Тийнхүү бид гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олноороо тухлан саатаж дурсамж бүтээх энэхүү нийтийн эзэмшлийн талбайгаа хайрлан гамнаж, хамтдаа ашиглан хамгаалахыг уриалан “Бид Галба Парктаа хайртай” буюу “We love Galba Park” аяныг Оюу толгой ХХК, Ханбогд хот тохижилт ОНӨААТГ, Ханбогд сумын цагдаагийн газар, Сумын сургууль цэцэрлэгүүдийн хамтаар эхлүүлж байна.

We Love Galba Park аянд Үжин хөтөлбөрийн сурагчдын уриалгаар Ханбогд сумын ахлах ангийн сурагчид маань нэгдсэн бөгөөд Та ч бас аянд нэгдэж Галба цэцэрлэгт хүрээлэнгээ арив гамтай ашиглахад өөрийн хувь нэмрээ оруулаарай.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан