Стэнфордын урилга бүхий Урангоо: “Өөрийн боломжоо бүтээ” өдөрлөг Ханбогдод
2024 оны 09 сарын 10

Хөвсгөл аймгийн 🖼️ Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн төгсөгч 🎓, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг 📈 🇺🇸АНУ-ын Стэнфорд их сургуулиас суралцах урилга аваад байгаа 🥳🤩Шинэдэлгэрийн Урангоо 💜 маань Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу Толгойн Сан / Oyu Tolgoi Catalyst Fund-н урилгаар 2024 оны 09 сарын 9-ны өдөр Ханбогд сумын 1,2 дугаар сургуулийн ахлах ангийн 👩🎓🧑🎓сурагчдад зориулан “Өөрийн боломжоо бүтээ” буюу "Make Your Opportunities" өдөрлөгөө амжилттай зохион байгуулж гадаадын их дээд сургуулиудад амжилттайгаар өргөдөл явуулах, эссэгээр 📝 өөрийгөө хэрхэн оновчтой зөв илэрхийлэх , хүсэл мөрөөдлөө, боломжоо хэрхэн бүтээсэн талаар 💪🥹өөрийн туршлагаа хуваалцаж, ахлах ангийн сурагчдад маш үнэтэй зөвлөгөө өгч, дүү нарынхаа асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө 🤗💜😇.
👍 Энэхүү уулзалт, өдөрлөгөөр дамжуулан сурагчдад маань олон олон гайхалтай боломжууд байгааг ойлгуулсан Ш.Урангоо-доо болон энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу Толгойн Сан / Oyu Tolgoi Catalyst Fund -даа болон хамтран ажилласан Ханбогд 1️⃣, 2️⃣ дугаар сургуулийн англи хэлний багш нартаа 🥰, сурагчдаа идэвхтэй оролцуулсан 2 сургуулийнхаа удирдлагууддаа 😇, анги удирдсан багш нартаа 😇, техникийн боломжоор хангаж өгсөн “Үлэмжийн Чанар” соёлын төвийн хамт олондоо 🥰😇 шавь нарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье 🥰😇.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан