"Хүүхдэд ээлтэй ханбогд" төсөл амжилттай хэрэгжиж байна
2025 оны 03 сарын 13

Хөгжил, Оролцоо, Түншлэл (Х.О.Т) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Тайтгарал сэтгэлзүйн төвийн санаачлан хэрэгжүүлж буй "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАНБОГД" төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төсөл нь Ханбогд сумын ЕБ-ын сургуулийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагч нар болон сургуулийн сэтгэл зүйч, багш ажилтнуудад сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой ба үүний хүрээнд "Диалектик зан байдлын терапи" 4 модульт чадавх бэхжүүлэх сургалтууд, эцэг эх хүүхдүүдийн дундах эвент арга хэмжээ, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөнүүдээр дамжуулан сургуулийн орчин дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, боловсролыг дэмжин ажиллаж байна.
Төслийн үр дүнд сурагчид сэтгэл хөдлөлөө ойлгож, өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжийг сайжруулан, стресс, сэтгэл санааны дарамтыг тодорхой түвшинд бууруулж, сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулж сурлагын болон нийгмийн орчинд амжилттай оролцох боломж бүрдэх юм. Түүнчлэн “Диалектик зан байдлын терапи” арга зүйн хүрээнд Ханбогд сумын ЕБ-ын 1, 2 дугаар сургуулийн сэтгэлзүйч, багш, ажилтнуудыг сургагч багш болгон бэлтгэж, цаашид сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох мэргэжлийн үйлчилгээний чанар дээшлэхэд дэмжлэг үзүүлэх юм.





© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан