“Байгальд ээлтэй амины орон сууцны хотхон”-ийн шав тавих ёслол амжилттай боллоо

2025 оны 09 сарын 16

 

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн санаачилсан, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй “Байгальд ээлтэй амины орон сууцны хотхон”-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх газар хөндөх, шав тавих ёслол Ханбогд суманд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд төслийг хэрэгжүүлэгч Аглут ХХК, Пропем Прайм Партнерс ХХК, хамтран ажиллагч банк болох Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл болон орон нутгийн иргэд оролцлоо.

Төслийн хүрээнд Ханбогд сумын цаг уурт тохирсон, тогтвортой загвар бүхий 20 айлын амины орон сууцны хотхон баригдах бөгөөд гол зорилго нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, гэр бүлд ээлтэй жишиг хотхоныг ашиглалтад оруулахад оршино. Хотхон нь 73–121 мкв талбай бүхий сонголттой, айл бүр эдэлбэр газартай бөгөөд таунхаус болон сингл хаус зэрэг төрөлжсөн загваруудтайгаар төлөвлөгдсөн байна.

📌 Борлуулалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Утас: 94022223, 88117935

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан