Аялал жуулчлалын шинэ бизнесийн хөнгөлөлттэй зээлийн төслүүдийг хүлээн авч эхэллээ
2025 оны 07 сарын 31

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан Хасбанктай хамтран хэрэгжүүлж буй шинэ бизнесийн хөнгөлөлттэй зээл-ийн төслийн саналыг дахин хүлээн авч эхэллээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалт нь зөвхөн аялал жуулчлалын салбарт хамаарал бүхий шинэ бизнесийн төслийн саналд зориулагдана.
Аялал жуулчлалын салбарын хамаарал бүхий бизнесийн жишээ чиглэлүүд:
• Ресторан, цайны газар, кофе шоп
• Зочид буудал, жуулчны бааз, гэр амралт
• Автомашин болон мотоцикл түрээс
• Авто болон дугуй засвар
• Нарийн боовны үйлдвэрлэл, худалдаа
• Халуун усны газар
• Жуулчны хөтөч, аяллын компани (бүх төрлийн аяллууд)
• Аяны хэрэгсэл, кемпийн тоног төхөөрөмжийн түрээс болон худалдаа
• Гар урлалын үйлдвэрлэл, худалдаа (бэлэг дурсгал, сувенир г.м)
• Уламжлалт хувцас, гоёл чимэглэлийн түрээс болон худалдаа
• Соёлын өвийг сурталчлах төв
• Соёлын арга хэмжээ, тоглолт зохион байгуулах үйлчилгээ
• Орон нутгийн хүнс, ундааны үйлдвэрлэл
• Бэлэг дурсгалын сав баглаа боодол үйлдвэрлэл
• Гэрэл зураг, видео үйлчилгээ
• Цахим маркетинг, аялал жуулчлалын сурталчилгаа
• Байгалд ээлтэй хог хаягдлын менежмент, дахин боловсруулах үйлчилгээ
📌 Төсөлд тавигдах шаардлага болон сонгон шалгаруулалтын нээлттэй журмыг эндээс үзнэ үү: bit.ly/44TFSHE
📧 Төслөө илгээх хаяг: procurement.bd@otcatalystfund.mn
🗓 Төсөл хүлээн авах хугацаа: 2025.08.17-ныг дуустал
© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан