Багийн иргэдийн нэгдсэн хуралд Хурдасгуур сан оролцлоо
2025 оны 06 сарын 23

Ханбогд сумын ЗДТГ-аас зохион байгуулсан Номгон, Гавилууд, Жавхлант, Баян, Хайрхан багийн иргэдийн нэгдсэн хуралд “Ханбогдын хөгжлийн хурдасгуур — Оюу толгойн сан”-гийн төлөөлөл оролцож, сангийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ.
Уулзалтын үеэр багийн иргэдийн санал бодлыг сонсож, хамтдаа шийдэл гаргах, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, ил тод харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.
🤝 Энэхүү хуралд идэвхтэй оролцож, үнэтэй санал, байр сууриа хуваалцсан нийт малчид, иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчид та бүхэндээ талархал илэрхийлье





© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан