Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих Бэлэн байдлын төсөл
2024 оны 12 сарын 13

Хурдасгуур сан нь Худалдаа, хөгжлийн банктай хамтран Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих Бэлэн байдлын төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төсөл нь Ханбогд сумыг уур амьсгалд тэсвэртэй, ногоон дэд бүтэцтэй, жишиг “Ногоон хот” болгон хөгжүүлэхэд чиглэсэн. Энэ хүрээнд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл бүхий санхүүжилтийн загвар, механизмыг хөгжүүлэх зорилготой юм.
2024 оны 12-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Оролцогч талуудын хэлэлцүүлэг” арга хэмжээний үеэр судалгаа шинжилгээний дүн, олон улсын шилдэг туршлага болон Ханбогд сумын онцлог боломжуудыг танилцуулж, төр-хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн экспертүүдийн санал, зөвлөмжүүдийг хүлээн авлаа.
Хурдасгуур сан нь Ханбогд сумын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд Худалдаа, хөгжлийн банктай хамтран тууштай ажиллаж байна.



© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан