“Х.О.Т” хөтөлбөрийн үр дүнгийн уулзалт боллоо

2025 оны 01 сарын 23

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжих зорилготой Х.О.Т (ХӨГЖИЛ, ОРОЛЦОО, ТҮНШЛЭЛ) хөтөлбөрийг хэрэгжүүлж, зарлагдсан чиглэлийн хүрээнд иргэд, байгууллагуудын санаачилсан төслүүдийг санхүүжүүлдэг бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд шалгарсан төслүүдийг дүгнэх уулзалтыг 1-р сарын 23-нд зохион байгууллаа. Уулзалтаар төсөл санаачлан хэрэгжүүлэгчид болон төслийн үр шим хүртэгчид өөрсдийн туршлага, төслийн үр дүн, сургамжийг хуваалцав.

Мөн 2024 оны IV улиралд зарлагдсан төслийн уралдаанд шалгарсан 2 төсөл болох багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэлзүйг дэмжих “Хүүхдэд ээлтэй Ханбогд”, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих “Алхам, алхмаар” төслүүдийг батламжиллаа.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан