Өсвөр насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын дунд зохион байгуулсан арга хэмжээ

2025 оны 02 сарын 15

Хурдасгуур сангийн хөгжил, оролцоо, түншлэл (Х.О.Т) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАНБОГД" сэтгэл зүйн боловсрол олгох төслийн хүрээнд зохион байгуулсан Өсвөр насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын дунд зохион байгуулсан арга хэмжээ амжилттай боллоо.

Арга хэмжээгээр:

📜 ШИДЭТ ШИЛ

📰ОЙЛГОЛЦЛЫН ГҮҮР трейнинг

📩Тайтгарлын захидал бичих трейнинг дадлага ажлуудтай,😊 сэтгэлээ нээсэн, 🥰баярласан, 🤗талархсанаа илэрхийлсэн,😍 уучлалт гуйсан 😃хамтдаа инээсэн, 😢уйлсан, 🏞️дурсамжаараа аялсан, 🍂🍁намар болтол хийх зүйлээ хамтдаа төлөвлөсөн сайхан арга хэмжээнд идэвхтэй оролцсон, цаг заваа зориулан ирсэн 👩‍👧👨‍👦👩‍👦👩‍👧 эцэг эх, асран хамгаалагч, сурагчдадаа талархаж байна. 🤗👏🤗

Нээлтийн үйл ажиллагааны 1 чимэг болсон 3-р үеийн сурагчдын төлөөлөл, бэлтгэсэн хөгжмийн багш Г. Гандулам нартаа баярлалаа. 🎶🎤🎙️🎵🎼

Төслийг санаачилсан Тайтгарал төвийн захирал, сургагч багш нартаа талархлаа.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан