Бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ боломж Ханбогдод бий боллоо

2024 оны 09 сарын 13

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь XacBank-тай хамтран бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хөтөлбөрийн хүрээнд сангийн хөрөнгө оруулалтаар ХасБанк нь Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй болон явуулах төлөвлөгөөтэй бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төдийгүй, төслийн хүрээнд бизнесийн тогтвортой өсөлтийг хангах сургалт, мэдээлэл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Ингэснээр бизнесийн орчныг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, орон нутгийн хөгжлийг хурдасгахад бодит дэмжлэг үзүүлэх юм.

Зээлийн бүтээгдэхүүнийг 9-р сарын 19-ний өдөр Үлэмжийн чанар соёлын төвд болох Оюу толгойн Цаг үеийн мэдээллийн үеэр танилцуулна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан