“Дэлхийн иргэд Ханбогдоос 2025” боловсролын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

2025 оны 05 сарын 09

🌍 Уламжлалт “Дэлхийн иргэд Ханбогдоос” боловсролын өдөрлөг энэ жил ч мөн адил эрч хүчтэй, мэдлэг урам зориг дүүрэн амжилттай зохион байгуулагдлаа.

📌 Өдөрлөг дараах 4 үндсэн хэсэгтэй байв:
• Сурагчдын 23 өртөөтэй үзэсгэлэн, туршлага хуваалцах хэсэг
• 1000 гаруй сурагч оролцсон Англи хэл дээрх тайлан тоглолт
• Хүндэт зочдын оролцсон “KB Calling” урам зоригт илтгэлүүд
• Галба талбайд мод тарьсан “Eco Citizens” үйл ажиллагаа

🎤 Тоглолтын хаалтын хэсэгт дуучин MVCHI ая дуугаараа баяр хөөр нэмлээ.
📚 Мөн “Жилийн онцлох 100 сурагчид” зориулсан “Тэтгэлэгт хүрэх зам” номын бэлгийг гардуулав.

🎉 Энэхүү арга хэмжээг ивээн тэтгэсэн Oyu Tolgoi болон хамтран ажилласан Тэтгэлэг аппликэйшн , Ханбогд сумын ИТХ, ЗДТГ, 1 болон 2-р сургуулийн удирдлага, багш нартаа талархал илэрхийлье.

👏 Тоглолтыг амжилттай зохион байгуулж, 1000 гаруй сурагчийг нэгтгэсэн “Нэгдмэл зорилго” МХБ-ийн багш нар, сурагчид, эцэг эхчүүд та бүхэнд халуун баяр хүргэе!

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан