Ханбогд сумын хөгжлийн Түншлэлийн хорооны V хурал зохион байгуулагдлаа

2025 оны 03 сарын 14

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Ханбогд сум, Оюу Толгой ХХК, Хурдасгуур сангийн төлөөлөгчид хуралдаж, Ханбогд сумын хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого төлөвлөлт, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэсэгчилсэн төлөвлөгөө болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, мөн Сангаас хэрэгжүүлж буй бусад төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцон, зөвшилцлөө.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2025 онд болон цаашид сум, орон нутгийн хөгжлийг хурдасгах, иргэд, аж ахуйн нэгж (ААН)-үүд, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж, санал санаачилгуудыг хэлэлцлээ.

Оролцогчид:

•⁠ ⁠ХББОСЯ-ны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга – Ц.Баярбат

•⁠ ⁠Ханбогд сумын иргэдийн хурлын дарга – Ц.Идэрзориг

•⁠ ⁠Ханбогд сумын Засаг дарга Түншлэлийн хорооны дарга – М.Цэвээнравдан

•⁠ ⁠Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцааны хэлтсийн ахлах менежер – О.Цэрэннадмид

•⁠ ⁠Хурдасгуур сангийн гүйцэтгэх захирал – Т.Алдарсайхан

•⁠ ⁠Хуульч – М.Хулан

•⁠ ⁠ОТХС-ийн менежерүүд

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан