ХББОСЯ-наас Ханбогд суманд ажиллаж, төлөвлөлтийн хэрэгжилттэй танилцлаа
2024 оны 11 сарын 15

2024 оны 11 сарын 14-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүүгээр ахлуулсан баг Ханбогд суманд ажиллаа. Яамны зүгээс Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцан, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллахад талуудын оролцоо, хамтын ажиллагаа талаар тулгарч буй сорилтуудын талаар санал солилцлоо.
Мөн Орон нутаг болон Хурдасгуур сангаас хэрэгжүүлж буй дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй газар дээр нь биечлэн танилцаж, цаашидын хамтын ажиллагааны талаар үүрэг, чиглэл өглөө.
Оролцогчид:
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам:
• С.Төмөрхүү - Төрийн нарийн бичгийн дарга
• Ц.Баярбат - Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга
• Ц.Ариунсанаа - Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга
• Э.Ариунням – Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын шинжээч
Өмнөговь аймаг:
• Ц.Золбоо - Ерөнхий архитектор бөгөөд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
• З.Мөнхцэцэг - ГХБХБГ-ийн Газрын удирдлагын хэлтэсийн дарга
Ханбогд сум:
• Ханбогд сумын Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Цэвээнравдан
• Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт
• Ханбогд сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал
Эрдэнэс Оюу толгой ХХК:
• Э.Ганхүү - Гүйцэтгэх захирал
• Б.Чулуунбаатар – ОНХБХ-ын менежер
Оюу толгой ХХК:
• О.Энх-Ариунаа – Орон нутгийн харилцааны ерөнхий зөвлөх
Хурдасгуур сан:
• М.Халиун – Дэд бүтцийн төслийн менежер
• Б.Бурмаа – Орон нутгийн харилцааны Ахлах зөвлөх
• Б.Амарбаясгалан – Мэдээлэл харилцааны менежер




© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан