“Би Хариуцлагатай Жолооч” аян амжилттай хэрэгжлээ
2025 оны 06 сарын 12

🚗 Ханбогд сумын Замын цагдаагийн алба, ЗДТГ, Оюу толгой компанийн Орон нутгийн харилцааны хэлтэс болон Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан хамтран “Би хариуцлагатай жолооч” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Долоо хоногийн турш үргэлжилсэн энэхүү аян нь эерэг уур амьсгал, соёлтой харилцаагаар дамжуулан замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд ойлгомжтой, урам зоригтойгоор таниулж, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэв.
✅ Жолооч нартай нээлттэй ярилцаж, санал санаачилгыг нь сонсож, замын хөдөлгөөнд дүрмээ ягштал баримталдаг үлгэр жишээ жолооч нарыг онцлон талархал илэрхийллээ. Түүнчлэн Ханбогдын бяцхан зорчигчоос ирсэн талархлын захидлыг гардуулсан нь аяны онцлох мөчүүдийн нэг байв. 💌
🚦 Аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, замын соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулсан бүх оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтдаа илүү соёлтой, аюулгүй замын төлөө үргэлжлүүлэн хичээцгээе!





© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан