Ханбогдод шинээр 4 “Илгээлтийн багш” ажиллаж эхэллээ!

2024 оны 09 сарын 12

ОТХСан нь Ханбогд сумын боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Teach for Mongolia болон Ханбогд сум ИТХ ЗДТГ-тай хамтран “Илгээлтийн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд шинээр 4 багш Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхлээд байна. Соёл, боловсролын үрийг тарихаар Ханбогд сумыг сонгон ирсэн илгээлтийн багш нартаа ажлын өндөр амжилт хүсье!

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан