“Илгээлтийн багш” хөтөлбөрөөр Ханбогдод шинэ багш нар ажиллаж эхэллээ
2025 оны 08 сарын 12

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь Ханбогд сумын боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Teach for Mongolia болон Ханбогд сумын ЗДТГ-тай хамтран “Илгээлтийн багш” хөтөлбөрийг 2024 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.
2024–2025 оны хичээлийн жилд Ханбогд суманд 4 багш шинээр суурьшин ажилласан бол 2025–2026 оны хичээлийн жилд нэмж 5 багш Ерөнхий боловсролын 1 болон 2-р сургуулиудад ажиллахаар бэлтгэгдэж байна.
Ханбогд сумын ирээдүйд боловсролын болон соёлын үрийг тарихаар зорилго, сэтгэлээ нэгтгэсэн илгээлтийн багш нартаа ажлын өндөр амжилт хүсье!


© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан