“Амьдралын мод” хөтөлбөр Ханбогд сумын цэцэрлэгүүдэд хэрэгжиж байна
2024 оны 10 сарын 17

Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу Толгойн Сан нь Элф верс ХХК-тай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын цэцэрлэгүүдэд “Амьдралын мод” сургуулийн өмнөх боловсролын сургалтын цогц шийдэл бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын 21, 22, 29, 32 цэцэрлэгүүдийн багш, эцэг эх, асран хамгаалагч нарт арга зүйн сургалтыг 2024 оны 10 сарын 16-18нд амжилттай зохион байгуулж байна.




© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан