Оюутан залуус Галба паркаа цэвэрлэж, бүтээлч сайн дурын ажил зохион байгууллаа

2025 оны 08 сарын 09

 

Өнөөдөр “Цалинтай оюутан” хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй хөдөлмөрч оюутан залуус амралтын өдрөө сайн дурын бүтээлч ажилд зарцуулж, Галба паркын тоглоомуудыг угааж, талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. 🧼🌿

 

📌 ЗДТГ-аас зохион байгуулж буй “Цалинтай оюутан” хөтөлбөр нь оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээс гадна, нийгэмдээ хэрэгтэй ажлыг хамтдаа бүтээж буй сайхан жишээ болж байна.

 

🙌 Галба паркаа цэвэрхэн байлгахад сэтгэл гарган сайн дураараа оролцсон бүх оюутан залуустаа талархал илэрхийлье! 💚

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан