Нийгмийн төслүүдийн уялдаа, хамтын ажиллагааг хэлэлцлээ
2025 оны 04 сарын 03

2025 оны 3-р сарын 26-ны өдөр Хурдасгуур сангийн Нийгмийн төслийн баг Ханбогд сумын удирдлагуудтай уулзаж суманд хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн чадвах бэхжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн цар хүрээ, хэрэгжилтийг орон нутгийн бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр:
* Боловсролын чанарыг бэхжүүлэх зорилгоор сумын 2 сургуульд менежментийн хөтөлбөр нэвтрүүлэх;
* Боловсрол хөгжлийн төвийг байгуулах;
* Сумын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийг батлуулах;
* Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлэх;
* Х.О.Т хөтөлбөрийн 2025 оны төслийн уралдааны сэдвийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан