Ханбогдын “Спорт, амралтын цогцолбор” баригдахад бэлэн боллоо

2024 оны 09 сарын 10

“Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” төлөвлөлтийн дагуу ‘Спорт, амралтын цогцолбор’-ын зураг төслийг боловсруулж, батлагдсан зураг төслийг ЗДТГ-т хүлээлгэн өгч, барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэж байна.

‘Спорт амралтын цогцолбор’ нь спорт заал, бөхийн дэвжээ, усан бассейн, саун, фитнесс, иога танхимтай, мөн ресторан, кофе шоп, бусад спорт үйл ажиллагаа явуулах өрөө танхимуудаас бүрдсэн хоёр давхар барилга ба гадна спорт талбай, авто зогсоол бүхий орчин үеийн цогцолбор юм.

Иргэд чөлөөт цагаа гэр бүл, хамт олноороо зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягыг бий болгох, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой төсөл юм.

Захиалагч: Ханбогд сум ИТХ ЗДТГ

Зураг төслийг гүйцэтгэгч: Sketch LLC ба ProPM ХХК түншлэл

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан