Ханбогдын 2-р ээлжийн замын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг танилцуулав
2025 оны 03 сарын 12

Ханбогд сумын төвийн 2-р ээлжийн авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтыг эхлүүлэн, сумын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдэд ажлын төлөвлөгөө танилцуулан, зөвшилцөл хийлээ.
Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ
Санхүүжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: Сэйфтранс ХХК ба Огторгуйн бүтээл ХХК түншлэл
Хэрэгжүүлэх хугацаа: 2025 оны 3–12 сар
Сумын төвийн авто зам бүрэн шинэчлэгдэж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих хатуу хучилттай авто зам, явган болон дугуйн зам, автобусны буудал, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий иж бүрэн замтай болох юм.
Энэхүү төсөл нь Ханбогдын авто замын дэд бүтцийг сайжруулж, оршин суугчдын хөдөлгөөн, амьдрах орчин, ая тухыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.



© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан