“Ханбогдын бизнес менторшип” хөтөлбөрийн эхний шат амжилттай зохион байгуулагдлаа
2025 оны 09 сарын 19

ЕСБХБ болон Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан хамтран санхүүжүүлж, Ди Зэт Консалтинг-тай хамтран хэрэгжүүлж буй “Ханбогдын бизнес менторшип” хөтөлбөрийн эхний шатны сургалт 9-р сарын 15–17-нд Ханбогд суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн шатны сургалт нь бизнесийн удирдлага болон санхүүгийн удирдлага сэдвийг хамарч, нийт 25 бизнес эрхлэгч оролцлоо. Сургалтын дараа оролцогч бүрт зориулсан ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулж, бизнесийнхээ өмнө тулгарч буй бодит асуудлуудад зөвлөгөө, шийдэл авч ажилласан юм.
📌 Дараагийн ганцаарчилсан уулзалтууд 10-р сарын 9, 10-нд зохион байгуулагдана. Харин сургалтын хоёрдугаар шат 10-р сарын 15–17-нд, гуравдугаар шат 10-р сарын 28–31-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.





© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан