“Илгээлтийн багш” хөтөлбөрөөр Ханбогдод шинэ багш нар ажиллаж эхэллээ

2025 оны 09 сарын 01

 

Хурдасгуур сан нь Ханбогд сумын ЗДТГ-тай хамтран “Илгээлтийн багш” хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд 4 багш Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад ажилласан бол 2025–2026 оны хичээлийн жилд нэмж дараах 5 багш Ханбогд суманд шинээр суурьшин ажиллаж байна.

 

  1. Г.Уянга – Ханбогд сумын 1-р сургуулийн англи хэлний багш

  2. Н.Цэлмэг – Ханбогд сумын 1-р сургуулийн эрүүл мэндийн багш, хоол зүйч

  3. Г.Алтанзул – Ханбогд сумын 2-р сургуулийн англи хэлний багш

  4. Б.Хонгорзул – Ханбогд сумын 2-р сургуулийн англи хэлний багш

  5. Б.Лхагвасүрэн – Ханбогд сумын 2-р сургуулийн эрүүл мэндийн багш

 

👩🏻‍🎓🧑🏻‍🎓 Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг.
Ханбогд сумын нийт багш, сурагчид, иргэддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! 🎉📚

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан