Хурдасгуур сангийн дэмжлэгтэй сурагч олон улсын шалгалтад амжилттай оролцлоо

2025 оны 09 сарын 18

Хурдасгуур сан нь Томүжин Академитай хамтран Ханбогд сумын ахлах ангийн сурагчдад зориулсан хөгжлийн хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 2024–2025 оны хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын дунд болон ахлах ангийн нийт 837 сурагчдад хүрч ажилласан бөгөөд олон сайшаалтай үр дүн гарснаас энэ удаа ҮЖИН хөтөлбөрийн төгсөгч, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Хулан-г онцолж байна.

 

Тэрээр Duolingo олон улсын англи хэлний шалгалтад 115 оноо буюу IELTS шалгалтын 7 оноотой дүйцэхүйц үр дүн гаргаж, бахдам амжилт үзүүлжээ.

 

🎉 Хичээнгүйлэн суралцсан Хуландаа, мөн 2024–2025 оны хөтөлбөрт идэвх, чармайлттай оролцсон бүх сурагчиддаа, хөтөлбөрийн сургагч багш нартаа, хүүхдүүдийнхээ өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эцэг эх, сургуулийн хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье.

 

📌 Хөтөлбөрийн дэлгэрэнгүй тайлантай эндээс танилцана уу: bit.ly/3KrtBSM

🌏 Дэлхийн иргэд Ханбогдоос

 

Г.Хулан сэтгэгдэл:
“Томүжингийн хөтөлбөрүүдэд хамрагдсанаар би өөрийгөө илүү сайн таньж мэдэж, ойлгох хамгийн анхны алхмаа хийсэн гэж боддог. Хичээлүүд сонирхолтой байгаад зогсохгүй, олон янзын соёл, хүмүүстэй харилцах боломж олдсон нь миний үзэл бодлыг тэлсэн. Хөтөлбөрийн дараа би цагаа зөв зохион байгуулахын чухлыг ойлгож, өдөр тутамдаа зорилго тавьж, тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Мөн шинэ мэдлэг, ур чадвараа ашиглан орчин тойрныхоо хүмүүст туслаж, илүү идэвхтэй оролцохыг хичээж эхэлсэн. Тухайлбал, багийн ажилд идэвхтэй оролцож, өөрийн санаачилгаар клуб үүсгэх талаар бодож эхэлсэн. Бас өдөр болгон дасгал хийж, биеэ эрүүл байлгаж байгаа.”

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан