“Монгол-Японы нээлттэй инновац ба хамтын бүтээл” арга хэмжээ

2024 оны 12 сарын 17

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан нь эдийн засгийг дэмжих чиглэлээр “Монгол-Японы нээлттэй инновац ба хамтын бүтээл” арга хэмжээг 12-р сарын 11-ний өдөр Ханбогд суманд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Ханбогд сумын аж ахуйн нэгжүүд болон иргэд ЖАЙКА-гийн Монгол дахь орон нутгийн хувийн хэвшлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, зөвлөгөө авсан юм. Түүнчлэн MICS-2024 хөтөлбөрт шалгарсан шилдэг хоёр төслийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, боломжуудын талаар нээлттэй ярилцаж, санал солилцлоо.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан