Ханбогд сумын Google Maps шинэчлэгдлээ
2025 оны 07 сарын 29

📍 Ханбогд сумын хамтын оролцооны үр дүнд Ханбогд сумын газрын зураг Google Maps дээр шинэчлэгдэн орлоо! 🎉 Өмнөх 2012 оны зураг шинэ 2025 оны дүр төрхөөр солигдож, манай сумын хөгжил дэвшлийг дэлхий нийтэд илүү тод, бодитоор харуулах боломжтой боллоо.
Шинэчилсэн зураг нь бидний өдөр тутмын амьдралд олон талын ашиг тустай. Бизнес, аялал жуулчлал, хүргэлт, тээвэр, зураглал гээд бүхий л салбарт Ханбогд илүү харагдаж, хэн хаана байна гэдгээ тодорхой харуулах боломж бүрдлээ.
QR код уншуулан хүсэлт илгээж, өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
📌 Ханбогдын бизнес эрхлэгчид ээ!
Таны үйл ажиллагаа, үйлчилгээний байршил Google Maps дээр харагдаж байна уу? Хэрэв харагдахгүй бол яг одоо өөрийн байршлаа нэмж тохируулан оруулаарай. 🌍
Шинэчлэгдсэн хиймэл дагуулын зураг дээр өөрийн байршлыг тэмдэглэснээр:
• Харилцагчид, үйлчлүүлэгчид таныг амархан олно
• Аялал жуулчлал, бизнесийн боломжууд нэмэгдэнэ
• Google хайлтад таны мэдээлэл илүү тод, нээлттэй гарч ирнэ
© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан