Ханбогд суманд “Афлатон” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо

2025 оны 09 сарын 21

 

Хурдасгуур сан нь Ханбогд сумын дунд болон ахлах ангийн сурагчдын нийгэм, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Афлатон” хөтөлбөрийг Хас банкны дэргэдэх “Хөгжлийн алтан сан холбоо” ТББ болон тус сумын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 

“Афлатон” нь Нидерландад төвтэй, дэлхий даяар хүүхэд, залуучуудад нийгэм болон санхүүгийн боловсрол олгодог олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 345 түнш, 38 засгийн газрын хамтын ажиллагаатайгаар жил бүр 108 орны 10.5 сая хүүхдэд хүрч ажилладаг. Монгол Улсад уг хөтөлбөрийг 2010 онд Хас банкны санаачилгаар, АНУ-ын SEEP Network-ийн дэмжлэгтэйгээр “Хөгжлийн алтан сан холбоо” ТББ-аас туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн.

 

2019 он хүртэл нийт 27,000 гаруй хүүхдийг хамарсан тус хөтөлбөр нь 2022 оноос шинэчлэгдсэн агуулга, загвараар дахин хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3,000 орчим хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгоод байна.

🌱 Хөтөлбөрийг Ханбогд суманд нэвтрүүлэн хамтран ажиллах болсон ХАС ТББ, Ханбогд сумын сургуулиудын удирдлага, багш, сурагчдадаа амжилт хүсье.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан