Спорт амралтын цогцолбор

Attachment

Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Уранган ХХК

Хугацаа: 2024 - 2026

Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Спорт амралтын цогцолборын барилга угсралт, тохижилтын ажлыг батлагдсан ажлын зургийн хүрээнд хэрэгжүүлнэ. Энэхүү цогцолбор нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй ашиглагдах боломжтой олон нийтийн спорт заал, усан бассейн, тэмцээн уралдаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах орчин бүхий цогц байгууламж байхаар төлөвлөгдсөн. Төслийн хүрээнд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар, талбай, ногоон байгууламж нэмэгдэж, Ханбогд сумын бүх насны иргэд, тэр дундаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон Оюу толгойн ажилтнуудад хүртээмжтэй, аюулгүй, ая тухтай орчин бүрдэх юм.

Төсөл хэрэгжсэнээр Спорт амралтын цогцолборын үйл ажиллагаатай уялдан олон нийтийн арга хэмжээний үеэр нийтийн эзэмшлийн талбайгаар тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, орон нутгийн жижиг бизнесүүдийн үйлчилгээ, худалдаа, ресторан, кофе шоп, спортын дугуйлан, секц, түрээсийн талбай, усан бассейний хэрэглэл, спорт заал, бөхийн дэвжээ зэрэг олон төрлийн үйлчилгээ хөгжих боломж бүрдэнэ. Мөн дотоод засал, интерьерийн шийдлүүдийг орчин үеийн стандартад нийцүүлэн гүйцэтгэснээр сумын төвийн өнгө төрхийг сайжруулж, суурин газрын хөгжлийг илтгэх чухал бүтээн байгуулалт болох юм.

Төслийн хүрээнд:

  • • “А” блок нийтийн эзэмшлийн талбай буюу үүдний хэсэг, коридор, кафе, дэлгүүр, тоглоомын төв, өлгүүр, ресторан, эмчийн өрөө, оффис, түрээсийн талбай

  • • “Б” блок 350 хүний суудалтай спорт заал, 150 суудал бөхийн дэвжээ, фитнес заал, хувцас солих өрөө, дүш, ариун цэврийн өрөө

  • • "В” блок усан бассейн нэг ээлжиндээ 100-150 хүн үйлчлэх боломжтой том хүний болон хүүхдийн бассейнтай, хувцас солих өрөө, саун, дүш болон ариун цэврийн өрөө

  • • Гадна чулуун талбай, явган зам, 82 автомашины зогсоол, хөлбөмбөгийн талбай, сагсанбөмбөгийн талбай, гүйлтийн зам.

    Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэл:

  • • Газар шорооны ажил: 100%

  • • Барилга бүтээцийн ажил: 100%

  • • Металл хийц угсралтын ажил: 100%

  • • Архитектур, дотор заслын ажил: 60%

  • • Ус хангамж, ариутгах татуургын систем угсралтын ажил: 75%

  • • Халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн ажил: 82%

  • • Дотор цахилгааны ажил: 86%

  • • Дотор холбоо, дохиолол: 23%

  • • Гадна шугам сүлжээ угсралтын ажил: 100%

  • • Гадна холбооны шугам усгалтын ажил: 100%

  • • Усан бассейн угсралтын ажил: 15%

  • • Гадна зам, авто зогсоолын тохижилтын ажил: 85%

  • • Гадна спорт талбайн тохижилтын ажил: 15%

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан