Ханбогд сумын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын судалгаа, Ханбогд сумын эрүүл мэндийн салбарын хөгжлийн замын зураглал 2028

Attachment
Attachment
Attachment

Хэрэгжүүлэгч: Радикс ХХК, НЭМҮТ

Хугацаа: 2023 - 2024 он

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах нь хүний суурь эрх бөгөөд иргэдийн амьдралын чанарын баталгаа болдог. Тийнхүү Ханбогд сумын эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох, сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд НЭМҮТ болон Радикс ХХК-тай хамтран Ханбогд сумын эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийж, судалгааны үр дүнд үндэслэн улс, аймаг болон бусад талуудын оролцоотой “Ханбогд сумын эрүүл мэндийн салбарын хөгжлийн замын зураглал 2028” бодлогын баримт бичгийг боловсруулав.

Үр дүн:

Ханбогд сумын эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд тус бүс нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн салбарын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийв. Үүнд:

Оюу толгой ХХК болон түүний туслан гүйцэтгэгч компаниудын ээлжийн ажиллагсад - 250 өрх

Ханбогд сумын иргэд - 400 өрх

Цагаан хад орчмын төвлөрөл, нүүрс тээврийн жолооч нар - 200 өрх хамрагдав.

6 сарын хугацаанд судалгааны үр дүнг холбогдох талуудад танилцуулан, үе шаттай хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулснаар Ханбогд сумын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх замын зураглалыг боловсруулав.

Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, чадавхжуулах, боловсон хүчний ур чадвар, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, аюулгүй, илүү хариуцлагатай тогтолцоог бий болгоход чиглэсэн 3 жилийн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан