Жишиг гудамж ба Ханбогддоо сайхан амьдаръя төсөл

Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment

Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: ИЗО хаус ХХК

Хугацаа: 2023 - 2024

Уг төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй байшин болон жишиг хашааны тохижилтыг иргэдэд таниулах, иргэдэд нээлттэй үйл ажиллагаа явуулах зорилгоор Хурдасгуур төвийг ашиглалтад оруулав. Хурдасгуур төв нь ОТХС-гийн Ханбогд дахь төв оффис болохоос гадна орон нутгийн иргэдтэй мэдээлэл солилцох, иргэд хурал цуглаан хийх боломжтой хурлын өрөөтэй, хүүхдүүд тоглох 3х3 сагсны талбай, тоглоомын талбай, нийтийн ариун цэврийн байгууламж, саравч суудлууд, иргэд ногоо тариалах, сургалт дадлага хийх хүлэмж бүхий жишиг тохижилттой байшин, хашаа юм.

Эрчим хүчний +57% хэмнэлттэй, B сертификаттай байшин

Жишиг тохижилт бүхий хашаа

Зураг төсөл, газар шорооны ажил, үерийн усны хамгаалалт, 3*3 сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, саравч суудал, хүлэмж, нийтийн ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, дэд бүтцийн системийн холболт (цэвэр бохир, цахилгаан), бүрэн камержуулалт, газар шорооны ажлууд багтана.

Төслийн дараагийн шатанд сумын амьдрах орчныг сайжруулахад иргэдийн өөрсдийн санаачилга, оролцоо, хамтын ажиллагааг бий болгох зорилгоор иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулахад зориулсан “Ханбогддоо сайхан амьдаръя” цуврал сургалтууд, хашааны ногоон шийдлийн үзэсгэлэнг доорх сэдвүүдийн хүрээнд экспертүүдийг урьж хамтран зохион байгуулав. Сургалт, экспод давхардсан тоогоор 600 гаруй иргэн хамрагдаж амьдрах орчноо сайжруулах мэдлэг зөвлөгөө авч, хэрэгжүүлэх практик чадваруудад суралцсан.

Халаалт, дулаалгын орчин үеийн шийдэл

Алим, жимсний мод тарих, арчлах

Хашааны төлөвлөлт, зохион байгуулалт ба мод тарилт

Гэр хорооллын цэвэр бохирын шийдэл

Уг төсөл нь 2024 онд “Гудамж, хөршүүдээрээ нэгдэж амьдрах орчноо сайжруулъя” урианы дор 3 гудамжны 30 гаруй өрхүүд нэгдэж өөрсдийн гудамжаа цэгцэлж, сайжруулсан төслүүдээр үргэлжилж байна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан