“Дэлхийн иргэд Ханбогдоос 2023” боловсролын өдөрлөг

Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment

Хэрэгжүүлэгч: Тэтгэлэг аппликэйшн, Нэгдмэл Зорилго МХБ

Хугацаа: 2023 он


Ханбогдын багш нарын “Нэгдмэл Зорилго” мэргэжлийн хөгжлийн бүлгэмийн зүгээс санаачилсан “Дэлхийн иргэд Ханбогдоос” боловсролын өдөрлөгийг бид 2023 оны 4 дүгээр сард дэмжин ажилласан. Ингэснээр ОТХС-гийн зорилго, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг орон нутаг болон үндэсний хэмжээнд сурталчлан таниулсан, мөн боловсролын салбарын байгууллагуудын анхаарал, сонирхлыг Ханбогд сум руу уриалсан өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ болсон. Хурдасгуур сан уг үйл ажиллагааны ач холбогдол сурагчдад өндөр байгаа мөн орон нутгийн оролцогч талуудын хүсэлт зэрэгт үндэслэн тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон.

Үр дүн:

Тус арга хэмжээнд жил бүр Ханбогдын 1 болон 2 дугаар сургуулийн 5-12 дугаар ангийн нийт 1000 гаруй сурагч оролцон үе үеэрээ нэгдэн “Нэгдмэл Зорилго” МХБүлгэмийн багш нарын чиглүүлэг дор Англи хэлний баяр тэмдэглэдэг болсон. Ингэснээр сурагчдын Англи хэлийг шимтэн суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэж, сурлагын амжилтаа жил бүр тайлагнан дүгнэдэг болов.

Сурагчдын өөрөө удирдах 30 орчим сонирхлын бүлгийн өртөө, Англи хэл дээрх тайлан тоглолт, “KB Calling” цуврал илтгэлүүд жил бүр зохион байгуулагддаг болсон.

ОТХС-гаас хэрэгжүүлж буй боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд иргэд, олон нийт, байгууллагуудад сурталчлан таниулж Ханбогд сумын багш, сурагчдын академик болон хувь хүний хөгжил, мэдлэг, ур чадварын ахиц дэвшлийг тайлагнадаг нэгдсэн талбартай болсон.

Боловсролын салбарын манлайлагчид болон аймаг, сумын удирдлагуудыг үйл ажиллагаанд татан оролцуулж тэдний алсын хараа, мэдлэг, туршлага, ур чадварыг Ханбогд сумын боловсролын хөгжилд оролцуулан нэгдмэл алсын хараа, бодлого, төлөвлөлтийг уялдуулах үйл ажиллагаа эрчимжсэн.

Боловсролын салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Ханбогд руу чиглүүлсэн.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан