Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ
Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: Уранган ХХК
Хугацаа: 2024 - 2025
“Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” төлөвлөлтийн дагуу ‘Спорт амралтын цогцолбор’-ын зураг төслийг оролцогч талуудтай зөвшилцөн боловсруулж, батлагдсан зураг төслийн дагуу барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, төслийг эхлүүлээд байна.
Тус ‘Спорт амралтын цогцолбор’ нь нэг дор 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд иргэд чөлөөт цагаа гэр бүл, хамт олноороо зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бий болгож, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой орон нутагт жишиг болохуйц бүтээн байгуулалтын төсөл юм. ‘Спорт амралтын цогцолбор’ нь олон төрлийн спорт, төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой олон төрлийн зориулалттайгаар төлөвлөгдсөн бөгөөд тэдгээрээс дурдвал:
• 400 хүний суудалтай спорт заал
• 25 метрийн урттай 4 замтай том хүний бассейн, 15м урттай хүүхдийн бассейн
• Бөхийн заал ба дэмжээ
• Фитнес заал, иогийн танхим
• Хувцас солих өрөө, саун, душ
• Багш, дасгалжуулагч, эмчийн өрөө
• Захиргаа болон оффисын өрөө
• 50 хүний багтаамжтай ресторан болон кофешоп
• Бусад төрлийн спорт хичээллэх, үйл ажиллагаа явуулах танхимууд
• Хүүхдэд зориулсан тоглоомын хэсэг, бусад үйлчилгээний талбайнууд
• Атриум бүхий угтах хэсэг
• Гадна хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай
• Гадна явган болон дугуйн зам
• 80 автомашины зогсоол
• Ногоон байгууламж, амрах хэсэг бүхий гадна тохижилттой төлөвлөгдсөн








