Хэрэгжүүлэгч: Тэтгэлэг аппликэйшн, "Нэгдмэл Зорилго" МХБ
Хугацаа: 2024 оны 5-р сар
Ханбогдын багш нарын “Нэгдмэл Зорилго” мэргэжлийн хөгжлийн бүлгэмээс санаачилсан “Дэлхийн иргэд Ханбогдоос” боловсролын өдөрлөгийг бид жил бүр дэмжин ажилладаг. Тус арга хэмжээ нь Ханбогд сумын багш, сурагчдын мэдлэг, ур чадвар, тэдний санаачилга, авьяас, бүтээлийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан нийтэд сурталчлан таниулах, Англи хэлийг шимтэн суралцах хүслийг бадраах зорилготой.
ОТХС нь тус өдөрлөгөөр дамжуулан өөрийн зорилго, үйл ажиллагаа, боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг орон нутаг болон үндэсний хэмжээнд сурталчлан таниулж, боловсролын салбарын манлайлагчид, байгууллагуудын анхаарал, сонирхлыг Ханбогд сум руу чиглүүлэв.
Үр дүн:
• Тус арга хэмжээнд жил бүр Ханбогдын 1 болон 2 дугаар сургуулийн 5-12 дугаар ангийн 1000 гаруй сурагч оролцон үе үеэрээ нэгдэн “Нэгдмэл Зорилго” МХБ-ийн багш нарын чиглүүлэг дор Англи хэлний баяр тэмдэглэдэг болсон.
• Сурагчдын өөрөө удирдах 30 орчим сонирхлын бүлгийн өртөө, багш сурагчдын Англи хэл дээрх тайлан тоглолт, “KB Calling” цуврал илтгэлүүд, “Баавгай болохсон” УСК мөн зочин уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулагдав.
• ОТХС-гаас хэрэгжүүлж буй боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд иргэд, олон нийт, байгууллагуудад сурталчлан таниулж Ханбогд сумын багш, сурагчдын академик болон хувь хүний хөгжил, мэдлэг, ур чадварын ахиц дэвшлийг тайлагнадаг нэгдсэн талбартай болсон.
• Боловсролын салбарын манлайлагчид болон аймаг, сумын удирдлагуудыг үйл ажиллагаанд татан оролцуулж тэдний алсын хараа, мэдлэг, туршлага, ур чадварыг Ханбогд сумын боловсролын хөгжилд оролцуулан нэгдмэл алсын хараа, бодлого, төлөвлөлтийг уялдуулах үйл ажиллагаа эрчимжсэн.
• Боловсролын салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Ханбогд руу чиглүүлсэн.












































