“Heesco in Town 2023” соёлын аялал жуулчлалыг дэмжих санаачилга

Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment

Хэрэгжүүлэгч: “Говийн бүтээлч эзэд” НҮТББ, уран бүтээлч Н.Хоснаран

Хугацаа: 2023 он


Ханбогд сум нь Дэмчогийн хийдийг түшиглэсэн урлаг, соёлын өвөрмөц өгөгдөл бүхий бүс нутаг бөгөөд энэхүү онцлогийг иргэд, олон нийтийг оролцуулсан урлаг, соёлын арга хэмжээгээр дамжуулан сурталчлан таниулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тийнхүү Heesco нэрээр дэлхийд танигдсан, Ханбогдын уугуул ханын зургийн мастер Н.Хоснарангийн санаачилгыг дэмжин хамтран ажиллаж байна.

Н.Хоснаран нь Австрали улсын Мельбурн хотноо амьдардаг бөгөөд түүний бүтээлүүд олон улс орны хот, сууринуудыг чимж улмаар тухайн бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд онцлог хувь нэмрийг оруулдаг. Тухайлбал 2019 - 2023 онд Австралийн Викториа мужийн жижигхэн хот болох Yarram-ыг өнгө будгаар амилуулан олон гайхалтай бүтээлүүдээр чимсэн нь өдгөө HEESCO TOWN - YARRAM нэрээр алдаршиж олон мянган жуулчдын цувааг тус хот руу чиглүүлсээр байна. Heesco town-ы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://heescotown.com сайтаас сонирхох боломжтой. Энэхүү туршлагыг Ханбогд суманд нэвтрүүлэхээр “Heesco in town” санаачилгыг 2023 онд эхлүүлж уг үйл ажиллагаагаар дамжуулан Ханбогд сумыг олон улсад сурталчлан, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.


Үр дүн:

2023 оны наадмын өдрүүдээр Монгол 3, гадаад 5 уран бүтээлч Ханбогд суманд хүрэлцэн ирж Дэмчогийн хийд болон малчин айлаар зочлон өөрсдийн уран бүтээлийн онгодыг Монгол ахуй соёлоор хөглөв. Тийнхүү өөрт төрсөн мэдрэмжээ ханын зураг болгон илэрхийлж, олныг татсан цэг үүсгэн, орон нутгийн иргэд, залуусыг хамарсан урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулав. Ингэснээр Ханбогд сумын хүүхэд, залууст хотын соёлын нэг хэсэг болох орчин үеийн урлагийн төрлийг ойртуулсан ба гадаадын уран бүтээлчдийн нийгмийн сувгаар дамжуулан Ханбогд сумыг олон улсад сурталчлан таниулав.

Уг арга хэмжээг баримтжуулан богино хэмжээний баримтат кино болгон Монгол, Англи хэл дээр түгээв.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан