Tomujin Basics болон Үжин хөтөлбөрүүд

Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment

Хэрэгжүүлэгч: Томүжин академи

Хугацаа: 2023 – 2025 он

Эдгээр хөтөлбөрүүд нь Ханбогд сумын ахлах ангийн сурагчдыг Томүжин академийн цахим сургалтад суралцах эрхээр хангаж мөн сурагчдад гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцахад туслах суурь мэдлэг олгох болон Англи хэл, хувь хүний хөгжлийн мэдлэгээ дээшлүүлэхэд чиглэсэн ганцаарчилсан сургалтуудад хамрагдах боломжийг бий болгож байна.



​​

Үр дүн:

• 2023-2024 оны хичээлийн жилд Ханбогдын ахлах ангийн 200 сурагчийг коллежид бэлтгэх нийт 544 онлайн курс вебинарт хамруулсан ба суралцах хандалтаараа тэргүүлсэн 22 сурагч Томүжин алтернатив сургуулийн Summer Hackathon 2023 зуны сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдав.

• Ханбогдын Англи хэлний 3 багш Томүжин академийн сургагч багшаар бэлтгэгдсэн.

• 12 сурагч АНУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцахад туслах суурь мэдлэг олгох болон англи хэл, хувь хүний хөгжил, мэргэжил тодорхойлолтын эрчимжүүлсэн 6 сарын ганцаарчилсан хөтөлбөрт хамрагдсан ба эдгээрээс 5 сурагч АНУ-ын их сургууль, коллежид тэнцсэн хариу авсан. Энэ нь сумын төвшинд гарсан анхны амжилтууд юм. Тус 5 сурагчаас 4 нь одоо гадаадын их сургуульд суралцаж байна.

• 2023-2024 оны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд нийт 645 цагийн биечилсэн хичээл, 101 цагийн цахим сургалтаар дамжуулж давтагдсан тоогоор 612 сурагчдад дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэж орох мэдээллийг түгээсэн байна. Мөн 22 сурагч өөрийн хүсэл сонирхлын хүрээнд нийгэмдээ хувь нэмэр оруулах төсөл санаачлан хэрэгжүүлж, 272 удаагийн ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө авч 71 өөр их дээд сургуульд 128 цогц өргөдөл илгээсэн байна.

• 2024 оны зун нийт 40 сурагч Томүжин алтернатив сургуулийн зуны сургалтын хөтөлбөрт хамрагдав.

• 2024-2025 оны хичээлийн жилд Ханбогдын Англи хэлний 2 багш Томүжин академийн сургагч багшаар бэлтгэгдэж байна.

• 2024-2025 оны хичээлийн жилд нийт 25 сурагч Англи хэл, хувь хүний хөгжил, мэргэжил тодорхойлолтын ганцаарчилсан хөтөлбөрт хамрагдаж байна.



Сэтгэл ханамжийн судалгаа:

• Үжин хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асуумж, судалгаа сургуулийн удирдлага, багш, сурагч, эцэг, эх асран хамгаалагчдын дунд явуулсан. Энэхүү асуумж, судалгааны хариултуудаас харахад хөтөлбөр хэрэгжилтийн үр дүнд бүгд сэтгэл хангалуун байсан. Үүнээс хамгийн их давтагдсан хариултуудыг нэгтгэн дүгнэвэл:

• Үжин хөтөлбөрийн давуу талын тухайд: Сурагчид өөрийгөө олж нээсэн, харах өнцгөө тэлсэн, гадаад явж суралцаж чадна гэсэн боломжийг харсан, итгэл үнэмшилтэй болсон гэх давуу талтайг оролцогчдоос хамгийн түгээмэл дурдсан.

• Үжин хөтөлбөрийн сайжруулалтын тухайд: Англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулах хэсэг дутагдсан, Ханбогд сумын сургуулийн хамт олон болон эцэг эхчүүдийг илүү оролцоотой байлгахад анхаарах (үүнд: мэдээлэл солилцоо, сургалт, хөгжлийн үйл ажиллагаа) дутагдсан байдлыг асуумжид оролцогчид дурдсан.

• Үжин хөтөлбөрийг үргэлжлүүлэх тухайд: Оролцогчид бүгд үргэлжлүүлэх хэрэгцээтэй гэж үзсэн.




© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан