Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт

Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment

Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: И Пи Ти Эм ХХК

Хугацаа: 2023 - 2024

Ханбогд сумын төвийн 5га талбай бүхий Галба цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн тохижуулснаар өдөр шөнийн аль ч цагт залуус, гэр бүл, хүүхэд багачууд, ахмад настнууд чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх, уулзаж цуглах, олон нийтийн соёл урлагийн болон спорт арга хэмжээ зохион байгуулах, худалдаа үйлчилгээ явуулах орчинтой олон нийтийн паркийг цогцоор нь бий болгох зорилготой.

Гүйцэтгэсэн төслийн онцлогоос дурдвал: ​

• Мембран хийцлэлтэй төв тайз, налуу суудлууд /Нийт 0.55га төв талбай/ ​

• Хүүхэд залуучуудад зориулсан урлаг соёлын задгай тайзны хэсэг​

• Дэлхийд тэргүүлэгчдийн нэг Дани улсын Kompan брэндийн хүүхдийн тоглоомын талбай, аюулгүй байдлыг хангах зөөлөвчтэй Flexotop шал, гадна чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжүүд ​

• Резинэн гадаргуутай явган хүний болон дугуйн замтай​

• Бүрэн усалгааны системтэй ногоон байгууламж, усан оргилуур, худгийн байгууламжтай​

• Худалдаа үйлчилгээний талбай, саравч суудлууд​

• Гадна ариун цэврийн байгууламж, Харуулын байр /бүрэн камертай, зарлан мэдээлэх системтэй/​

• Орон нутгийн бэлгэ тэмдэг болсон Галбын улаан тэмээт гол орцны нэвтрэх хэсэг​

• Ханбогд сумын ‘Есөн гайхамшиг’-ийн хүндэтгэлийн хана, ахмад хоёр партизаны хүндэтгэлийн хөшөө гэх мэт бүрэлдэхүүн хэсгүүдтэй.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан