Хэрэгжүүлэгч: Үндэсний цэцэрлэгт хүрээн ОНӨТҮГ
Хугацаа: 2023 – 2024 он
Ханбогд суманд өрнөж буй их бүтээн байгуулалт нь сум, орон нутгийн төрийн үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлэх тул нийтийн аж ахуй, тохижилт, үйлчилгээний үйл ажиллагааг хөгжлийн үйл явцтай уялдуулан сайжруулж, чадавхыг бэхжүүлэн ажиллах нь чухал юм. Иймээс холбогдох төрийн үйлчилгээний алба, нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, дэмжин ажилласнаар Ханбогд сум хот болон хөгжихөд нийтийн эзэмшлийн талбай, байгууламжийн менежмент, арчилгаа тордолгоог урт хугацаанд тогтвортой удирдаж авч явах орон нутгийн чадамж бэхжих юм.
Үр дүн:
• Хот тохижилт, нийтийн үйлчилгээний байгууллагын ажиллах дүрэм журам, хууль эрхзүйн талаар туршлага солилцох семинарыг Улаанбаатар болон Ханбогд сумын холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй хамтран зохион байгуулав. Ингэснээр Галба талбайн шинэчлэлт болон ирээдүйн тохижилт үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх ажлын төлөвлөөг боловсруулах үйл ажиллагааг эхлүүлэв.
• Ханбогдын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх судалгааг эхлүүлэв.
• “Галба паркаа хайрлая хамгаалья” аяныг Ханбогд сумын хүүхэд, залуус, иргэдийн дунд өрнүүлсэн. Тус аяны хүрээнд зарласан бүтээлийн уралдаанд Ханбогд сумын хүүхэд, залуус өргөнөөр оролцсон.


