Хэрэгжүүлэгч: Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, SICA судалгааны байгууллага
Хугацаа: 2023 - 2024 он
Ханбогд сумын хүүхэд, залуучууд, иргэдийн хөгжил, суралцахуй, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, бүх шатны боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхэд дэмжин ажилласнаар Ханбогд сум нь Монгол улсын боловсролын салбарын тэргүүлэх, жишиг суурин болон хөгжих боломжтой. Хурдасгуур сан 2023 онд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон SICA судалгааны байгууллагатай хамтран Ханбогд сумын боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээг өргөн хүрээнд гүйцэтгэн, шинжилгээний үр дүнд үндэслэн улс, аймаг болон бусад талуудын оролцоотой “Ханбогд сумын боловсролын салбарыг хөгжүүлэх замын зураглал 2030” бодлогын баримт бичгийг боловсруулав.
Үр дүн:
• Ханбогд сумын боловсролын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийв. Үүнд:
◦ 3 цэцэрлэг, ерөнхий боловсролын 2 сургууль, 1 МСҮТ, Залуучуудын хөгжлийн төв
◦ Аймаг, сумын боловсрол сургалтын байгууллагын удирдлага, багш, суралцагч, залуустай ганцаарчилсан ярилцлага 15, фокус бүлгийн ярилцлага 10
◦ 1,000 гаруй сурагч, 1,000 гаруй эцэг эхээс авсан судалгаа
◦ Сургалтын орчны үнэлгээ/ажиглалт
◦ ОТ болон туслан гүйцэтгэгч компаниудын 670 гаруй ажилтнаас авсан судалгаа
• 2024 оны 1-6 сард судалгааны үр дүнг холбогдох талуудад танилцуулан үе шаттай хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулснаар “Ханбогд сумын боловсролын салбарыг хөгжүүлэх замын зураглал 2030” нэгдмэл зорилго бүхий бодлогын баримт бичигтэй болов.












