Хэрэгжүүлэгч: “Говийн бүтээлч эзэд” НҮТББ, уран бүтээлч Н.Хоснаран
Хугацаа: 2024 он
Ханбогд сум нь Дэмчогийн хийдийг түшиглэсэн урлаг, соёлын өвөрмөц өгөгдөл бүхий бүс нутаг бөгөөд энэхүү онцлогийг иргэд, олон нийтийг оролцуулсан урлаг, соёлын арга хэмжээгээр дамжуулан сурталчлан таниулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тийнхүү Heesco нэрээр дэлхийд танигдсан, Ханбогдын уугуул ханын зургийн мастер Н.Хоснарангийн санаачилгыг дэмжин хамтран ажиллаж байна.
Н.Хоснаран нь Австрали улсын Мельбурн хотноо амьдардаг бөгөөд түүний бүтээлүүд олон улс орны хот, сууринуудыг чимж улмаар тухайн бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд онцлог хувь нэмрийг оруулдаг. Тухайлбал 2019-2023 онд Австралийн Викториа мужийн жижигхэн хот болох Yarram-ыг өнгө будгаар амилуулан олон гайхалтай бүтээлүүдээр чимсэн нь өдгөө Heesco Town нэрээр алдаршиж, олон мянган жуулчдын цувааг тус хот руу чиглүүлсээр байна. Энэхүү туршлагыг Ханбогд суманд нэвтрүүлэхээр “Heesco in town” санаачилгыг 2023 онд эхлүүлж уг үйл ажиллагаагаар дамжуулан Ханбогд сумыг олон улсад сурталчлан, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 2024 онд дэмжин ажиллав.
Үр дүн:
2024 онд уг үйл ажиллагааг Ханбогд сумын 100 жилийн ойн тэмдэглэлт үйл явдалтай уялдуулан Монгол 5, гадаадын 7 уран бүтээлчийг Ханбогд суманд хүлээн авав. Улмаар уран бүтээлчид Дэмчогийн хийд болон малчин айлаар зочлон 7 сарын 15-20-ны өдрүүдэд
сумын цэнгэлдэх хүрээлэнгийн ханыг чимэх ажлыг гүйцэтгэн Ханбогд сумын удирдлага, иргэдэд хүлээлгэн өгөв. Үүнд:
◦ Уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээний зураглал: Нийт 8 ханын зургийг Ханбогд сумын цэнгэлдэх хүрээлэнгийн урд хананд зурсан.
◦ Ханбогдын нэг өдөр: Ханбогд сумын цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хананд Монгол аргаар нийт 62 м2 зураг зурсан.
• Энэхүү санаачилгын үр дүнд Ханбогд сумын айл, өрх, иргэдийн дунд өөрийн хашаа, хана, хаалгыг зургаар чимэглэх сэдэл эрчимжиж сумын үзэмжид өнгө нэмж эхэлсэн.
















