Сумын төвийн авто замын 1-р ээлж: 7.96 км

Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment

Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Заг ХХК, Эсто ХХК, Уужим од ХХК

Хугацаа: 2023 - 2024

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу сумын төвийн хатуу хучилттай автозамын сүлжээг сайжруулах, нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тоос шороог багасгах, мөн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор 4 ба 2 эгнээ бүхий, дугуйн зам, явган зам, тойрог уулзвар, автобусны буудлыг замын норм дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгэв.

Төслийн хүрээнд:

• 4 ба 2 эгнээ бүхий, дугуйн зам, явган зам, тойрог уулзвар, автобусны буудал, замын тэмдэг тэмдэглэгээ, уулзваруудад өндөрлөгчтэй хурд сааруулагчтай

• Ус зайлуулах иж бүрэн байгууламж, танк, тунгаагууртай

• Сумын ирээдүйн хөгжил тэлэлтэд зориулан зам доогуур нэвтрэх суваг, лотки, шугам сүлжээ гарах сувгуудтай

• Орц гарц, зогсоолуудыг зургийн дагуу бүрэн хийж гүйцэтгэв

Замын барилга угсралтын ажил ба тохижилтын ажлын төсвийн бүрдэл нь:

Үндсэн замын барилга угсралтын ажил: 39%

Тохижилтын ажил: 19%

Ус зайлуулах байгууламж: 19%

Цахилгааны агаарын шугам: 12%

Шугам хоолойг сайжруулах, хамгаалах: 6%

Холбооны шугамын ажил: 5%

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан