Илгээлтийн багш хөтөлбөр

Attachment
Attachment
Attachment
Attachment

Хэрэгжүүлэгч: “Teach for Mongolia” НҮТББ

Хугацаа: 2024 - 2027 он

Ханбогд сумын боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг “Teach for All” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөл болох “Teach for Mongolia” байгууллагын “Илгээлтийн багш” хөтөлбөрийг Ханбогд сумын ЗДТГ болон сумын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрөөр дамжуулан 2024-2025, 2025-2026 оны хичээлийн жилүүдэд Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай багшлах боловсон хүчнийг бэлтгэн ажиллуулах ба хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын сургуулиудын удирдлагууд болон багш нарт зориулсан туршлага солилцох, зөвлөн туслах үе шаттай үйл ажиллагааг зохион байгуулна.

Үр дүн:

• Хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Ханбогд сумын 1-р сургуульд Англи хэлний багш 2, 2-р сургуульд сургалтын менежер 1, нийгмийн ухааны багш 1 тус тус ажиллаж эхэлсэн.

• Хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 10-р сарын 21-25-ны өдрүүдэд Ханбогд сумын 1, 2-р сургуулийн 70 орчим багшид Боловсролын ерөнхий газар, Google for Education байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “Хромбүүк, Google Workspace хэрэглэгдэхүүнийг ашиглах” талаарх сургалтыг зохион байгуулсан.

• Багш нар Орчлон ОУ-ын сургууль дээр зохион байгуулагдсан “Өвлийн цугларалт” арга хэмжээнд хамрагдан 3 өдрийн турш орон нутагт багшилж буй туршлага, сорилт, сургамжаасаа хуваалцав.

• Илгээлтийн Багш НҮТББ нь Монгол дахь Америкийн элчин сайдын яамны санхүүжилтээр “Catalyst Student” буюу “Шийдэлч Сурагч” төслийг эхлүүлэн нийт 6 аймгийн 10 сумын сургуулиудад хэрэгжүүлж байна. Үүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 болон 2 дугаар сургууль хамрагдаж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн багш нараар удирдуулсан дараах баг, сурагчид өөрийн орон нутаг, сургуулийн хэмжээнд байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдэл бүхий төсөл хэрэгжүүлэх саналаа хүргүүлэн нэгдүгээр шатанд шалгараад байна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан