Ханбогд сумын төвийн эдийн засгийн хөгжлийн судалгаа

Attachment
Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Үндэсний судалгаа зөвөлгөөний төв

Хугацаа: 2024

Ханбогд сумын бизнес, эдийн засгийн хөгжлийн судалгаа хийгдсэн бөгөөд энэ нь сумын өнөөгийн нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн тулгарч буй асуудлууд, шинэ бизнес эхлүүлэхэд учирч буй бэрхшээлийг нарийвчлан судалсан болно. Уг судалгаанд нийт 212 оролцогч (174 аж ахуйн нэгж, 38 хувь хүн) хамрагдсан бөгөөд үр дүнд сумын эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүд болон цаашид сангаас хэрэгжүүлж болох дэмжлэгийн талаар тодорхой зөвлөмжүүд гарсан. Тус судалгаа нь Ханбогд сумын хэмжээнд хийгдсэн эдийн засгийн хөгжлийн анхны иж бүрэн судалгаа болсон ба судалгааны дэлгэрэнгүй болон хураангуй хувилбарууд хамтран ажиллагч бусад байгууллагын үйл ажиллагаа, цаашид хийгдэх ажлын суурь болох үнэ цэнтэй мэдээлэл болж чаджээ.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан