Хэрэгжүүлэгч: ШИМТ Боловсролын төв, Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон Зориг сангийн хамтран хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөр
Хугацаа: 2023 – 2024 он
ШИМТ Боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлж буй STEM Teen төсөл нь тэгш хүртээмжтэй ШИМТ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи) боловсролын цогц хөтөлбөрийг нэвтрүүлэх, шинжлэх ухаанч мэргэжлийг сурталчлан таниулах зорилготой. Төслийн хүрээнд иж бүрэн тоноглол бүхий STEM жишиг лабораторийг Ханбогд сумын 1-р сургуульд байгуулан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, багшийн сургалт мэргэжлийн аргазүйд дэмжлэг үзүүлэх сургалтууд болон сурагчдын дунд мэргэжил сонголтын өдөрлөгүүдийг үе шаттай зохион байгуулав.
Үр дүн:
• Ханбогд сумын 19 багш ШИМТ хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдэж Мэргэжлийн хөгжлийн бүлгэмийн үйл ажиллагаа эрчимжсэн.
• Ханбогд сумын 1-р сургуулийн 3-с дээш ангийн бүх сурагч ШИМТ хөтөлбөрт тогтмол хамрагдаж байна.
• Ханбогд сумын багш сурагчид улс, бүсийн чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцдог болж тодорхой амжилтуудыг үзүүлж байна. Тухайлбал "Бүтээлч багачууд шилдэг арга зүй" улсын Шинжлэх ухааны уралдаанд II шатанд Ханбогд 1-р сургуулийн Ч.Наранхүү багштай 3, 4-р ангийн баг оролцож 1361 багаас ТЭРГҮҮН байр эзлэв.













