Хэрэгжүүлэгч: Жайка Монгол, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: ЖУГАМО
Хугацаа: 2024
ЖАЙКА олон улсын байгууллагын хамтын санхүүжилтээр ЖУГАМО, Японд төгсөгчдийн холбоотой хамтран ЖАЙКА-гийн Монгол улсад хэрэгжүүлж буй МИКС хөтөлбөрийн 2024 оны шилдэг 10 төслөөс Ханбогд суманд хамтран хэрэгжүүлэх боломжтой хоёр төслийг танилцуулж, нутгийн бизнес эрхлэгчид, сургууль, цэцэрлэг зэрэг хамтран хэрэгжүүлэх боломжит талуудад мэдээлэл хүргэлээ. Түүнчлэн, тус байгууллагын орон нутгийн бизнесүүдэд нээлттэй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Арга хэмжээний үр дүнд Ханбогд сумын 2-р сургууль "Миниплант" хүлэмжийн төсөлтэй хамтран ажиллахаар болж, Япон улс руу туршлага судлах аялалд оролцов. Хурдасгуур сангаас одоогоор ямар нэгэн зардал гараагүй бөгөөд цаашид төслийн боломж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон нийт шаардагдах санхүүжилт зэргээс хамаарч тэтгэлэг олгох боломжтой юм.




