Хамтын ажиллагаа

Attachment
Attachment
Attachment
Attachment

Бид олон улсын байгууллагуудтай хамтран Ханбогд сумын ногоон хөгжил, тогтвортой бизнесийн орчныг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж, хувийн хэвшил, тэр дундаа Оюу толгойн ханган нийлүүлэгчдийг хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхжүүлэхэд анхаарч ажиллалаа. Уур амьсгалын ногоон сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг байгууллагуудтай хамтран ногоон хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн чиглэлээр судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийг дэмжих санхүүгийн боломжуудыг бүрдүүлэхэд төвлөрч ажилласан.

Бид Оюу толгойн ханган нийлүүлэгч байгуулагуудыг Ханбогд суманд идэвхитэй үйл ажиллагаа явуулахыг дэмжиж ажилладаг. Оюу толгойн томоохон ханган нийлүүлэгчид болох Премиум групп, Эм Эм Эс Инженеринг зэрэг байгууллагууд Ханбогд суманд чиглэсэн хөрөнгө оруулалтаа идэвхжүүлсэн. Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдээр нийт 876 орчим сая төгрөгийн санхүүжилт татан, бодит үр дүнд хүрч ажиллалаа.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан