Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ
Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: Ханбогд Арвижах ХХК
Хугацаа: 2023 - 2024
50 орны хүчин чадалтай эрүүл мэндийн төвийн барилгын фасадын дулаалгатай болгох, шинэчлэлт, дээвэр, гадна зам тохижилтын ажлыг хийж гүйцэтгэв. Тус төслийн зорилго нь иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандарт хангасан дулаан тохилог орчинд хүлээн авах, эмчилгээний үр дүн болон ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, байгууллагын халаалтын урсгал зардлыг бууруулах юм.
Гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал:
• Барилгын фасадын дулаалгыг хийж, металл хавтангаар шинэчилсэн.
• Хуучин дээврийг буулгаж дээврийг дулаалж шинээр хийв.
• Бүх цонх, хаалга, хаяавч, гадна шат довжоонуудыг шинэчилж битүүмжлэлийг сайжруулав.
• Гадна автомашины зогсоол, явган хүний зам талбайг байгуулж, гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэсэн.





