“Амьдралын мод” сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр

Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment
Attachment

Хэрэгжүүлэгч: Элф Верс Хөтөлбөр ХХК

Хугацаа: 2023 - 2025 он

Ханбогд сумын сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Элф Верс Хөтөлбөр ХХК-тай хамтран 2023-2024 оны хичээлийн жилд Ханбогд сумын 4 цэцэрлэгт “Амьдралын мод” сургалтын цогц хөтөлбөрийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь сургалтын хэрэглэгдэхүүн, цахим системийг орчин үеийн хүүхдийн суралцах арга барилд нийцүүлэн бүрэн дэмжлэг олгох зорилгоор ашигладгаараа онцлог бөгөөд насан туршийн, амьдралд хэрэгтэй мэдлэг, чадвар, эерэг дадал хэвшлийг хүүхэд бүрийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэрийн ном, олон төрлийн хичээлүүд, цахим хэрэглэгдэхүүн, дижитал контентуудаас бүрдэх модуль сургалтын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд багш-сурагч-асран хамгаалагч гэсэн гурван талт оролцоог дэмжин ажиллав.

Үр дүн:

• 2023-2024 оны хичээлийн жилд хөтөлбөрийн хамрах хүрээ:

◦ 21-р цэцэрлэг: 178 хүүхэд, 8 багш

◦ 22-р цэцэрлэг: 250 хүүхэд, 10 багш

◦ 29-р цэцэрлэг: 328 хүүхэд, 20 багш

◦ 32-р цэцэрлэг: 50 хүүхэд, 3 багш (Цагаан хад суурьшлын бүс)

• Ханбогд сумын 4 цэцэрлэгийн 41 багш, 800 гаруй хүүхэд, 1600 орчим эцэг, эх, асран хамгаалагч хамрагдаж нийт 1300 гаруй төрлийн хичээл, контент үзсэн байна.

• Хүүхдүүд цэцэглэгтээ явах дуртай болж, эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж, багш нарын ажлын ачаалал хөнгөрсөн.

• Ханбогд сумын 4 багш “Амьдралын мод” хөтөлбөрийн албан ёсны сургагч багш болсон.

• Хөтөлбөр хэрэгжилтийн үр дүнд МУ-ын Боловсролын Яамнаас тус хөтөлбөрийг улсын төсвийн 130 цэцэрлэгт нэвтрүүлсэн.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан