Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран хэрэгжүүлсэн мэдээллийн арга хэмжээ

Attachment
Attachment
Attachment
Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогд сумын ЗДТГ, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Хугацаа: 2024

2024 оны 1 дүгээр сард, Европын Холбооны санхүүжилтээр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран Ханбогд сумын бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулах, бизнесээ хөгжүүлж удирдах чадварыг нэмэгдүүлэх зорилготой мэдээллийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Ханбогд сумын 80 гаруй аж ахуйн нэгжийг төлөөлсөн 111 оролцогч оролцсон байна. Арга хэмжээний үр дүнд Ханбогд Органик Хүнс ХХК болон Уудам Говийн Гэрэл ХХК нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны “Know How” хөтөлбөрт 70%, 75%-ийн тэтгэлэгтэйгээр хамрагдаж, ISO 9001:2015 болон ISO 45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүллээ.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан