Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ
Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: Нью Урбанизм ХХК
Хугацаа: 2025 - 2026
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10-р сарын 04 өдрийн 4/05 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2021 оны 11 сарын 30-ний өдрийн 192 дугаар тогтоолоор батлагдсан Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 бодлогын бичиг баримтын дагуу сумын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах, хот төлөвлөлтийн бичиг баримтыг хэрэгжүүлэх, ерөнхий төлөвлөгөөг мөрдөн ажиллах дараагийн үе шатны ажил болох гол бүсүүдийн хэсэгчилсэн төлөвлөөгөө, зураг төслийг боловсруулах ажил.
Төслийн хүрээнд:
Төвийн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө: (концепци дизайн дээр үндэслэнэ) 145 га
• Ханбогд сумын иргэдийг ажиллаж, амьдрах, амрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн орон зай бий болгох
• Ханбогд сумын төвийн хэсгийг цаашдын хотжих дүр төрхийг тодорхойлох
• Ханбогд сумын төвд нийтийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээний төвлөрөл бий болгож, тодорхой нягтаршил бий болгосноор эдийн засгийн идэвхжил бий болгох
Хөнгөн аж үйлдвэрийн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө: (ТЭЗҮ дээр үндэслэнэ) 62 га
• Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хөнгөн аж үйлдвэрийн бүсийн төлөвлөлтийн дагуу холбогдох судалгаа хийж, орон нутгийн бодит нөөц боломж, хэрэгцээнд нь тулгуурлан хөгжүүлэх хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийг тодорхойлж, цаашид үйлдвэрүүдийг хөгжүүлэх судалгаа, зураг төсөл боловсруулж хэрэгжүүлэх эхлэлийг тавих
• Ханбогд сумын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, шинээр ажлын байр бий болгох.
Орон сууцны бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө: 26 га
• Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тус сумын ухаалаг, ногоон, байгаль орчинд ээлтэй хүн амын амьдрах таатай орчин нөхцөлийг хангасан хот болохоор төлөвлөсөн. Тиймээс тус суманд амьдарч байгаа иргэд болон шилжин ирж суурьших иргэдийн орлогод нийцсэн эрчим хүчний хэмнэлтэй, олон төрлийн загвар сонголт бүхий орон сууцны бүсийн төлөвлөлт зураг төслийг боловсруулан хэрэгжүүлэх
Замын барилга угсралтын ажил ба тохижилтын ажлын төсвийн бүрдэл нь:
• Судалгааны ажил 33%
• Төлөвлөлтийн тайлан гүйцэтгэх ажлууд 33%
• Бусад (уулзалт, хэлэлцүүлэг, томилолт, удирдлагын, ашиг) ажлууд 24%
• Экспертизээр оруулах ажил 8%
