Илгээлтийн багш хөтөлбөр 2025

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Teach for Mongolia НҮТББ

Хугацаа: 2024 - 2026

Дэлхийн 63 оронд үйл ажиллагаа явуулдаг Teach for All олон улсын байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөл болох “Teach for Mongolia” НҮТББ-ын Илгээлтийн багш хөтөлбөрийг 2024 оноос эхлэн Ханбогд сумын ЗДТГ болон ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна.

2024–2026 оны хичээлийн жилүүдэд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 8 багш бэлтгэгдэн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна. Хөтөлбөр нь багшлах боловсон хүчнийг хангахаас гадна сургуулийн удирдлага, багш, сурагчдыг дэмжих, чадавхжуулах, мөн илгээлтийн багш нарыг тогтмол мэргэжлийн хөгжил, арга зүйн дэмжлэгээр хангах зорилготой 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үр дүн:

1. Багш бэлтгэх, сургалт хөгжлөөр хангах хөтөлбөр

  • · Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай орон тоонд 8 багш хуваарилагдан ажиллаж байна.

  • · Илгээлтийн багш нар багш хөгжлийн зуны сургалт, мэргэжлийн хөрвөх хөтөлбөр, тогтмол хөгжлийн сургалт, болон бусад дэмжлэгт тасралтгүй хамрагдаж байна.

  • · Улсын англи хэлний II шатны олимпиадад амжилттай оролцож, 2–6-р байруудыг эзэлсэн.

  • · Олон улсын чуулган, эрдэм шинжилгээний хурал, багш солилцооны хөтөлбөрүүдэд сонгогдон сайн туршлагаа хуваалцаж, илтгэгчээр оролцож байна.

  • · Үндсэн ажлынхаа хажуугаар “Шийдэлч Сурагч”, “Афлатон” зэрэг хөтөлбөр, дугуйлан, бичил төслүүдийг тасралтгүй хэрэгжүүлж байна.

  • · Гадаадад магистрын зэрэгт тэтгэлгээр суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөөг зохион байгуулж байна.

  • · Ментор багш хөтөлбөр оролцогчдын санал хүсэлтэд үндэслэн хөтөлбөрийн төгсөгчидтэй хамтран хэрэгжиж байгаа бөгөөд тухайн судлагдахууны чадварлаг багш нартай хамтарсан арга зүйн дэмжлэгийг сар бүр цахимаар зохион байгуулж байна.

2. Орон нутгийн удирдлага туршлага солилцох хөтөлбөр

  • · Хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын 1, 2-р сургуулийн захирал, менежерүүд болон нийт 27 сургуулийн удирдлагууд хамрагдаж, шууд бус байдлаар 726 багш ажилтан, 8,437 сурагчдад нөлөөлөн хүрч ажиллаж байна.

  • · Хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Хамт олны амжилтыг тэмдэглэх соёл” сургалтын үр дүнд 1-р сургуулийн удирдлагууд сургуулийн жилийн төлөвлөгөөндөө 14 хоног тутамд, Пүрэв гарагт хамт олны хурлыг тогтмол зохион байгуулж, багш ажилчдын амжилтыг хамт олны өмнө алдаршуулж, баяр хүргэдэг сайн туршлагыг хэвшүүллээ.

  • · “Баг бүрдүүлэх соёл” сургалтын хүрээнд 2-р сургуулийн удирдлагууд шинэ ажилчдыг угтаж авах гарын авлага, үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг хөтөлбөрөөс олгосон шинэлэг арга зүй дээр үндэслэн сургуульдаа шинэчлэн боловсруулж, нэвтрүүлж байна.

3. Орон нутгийн багш нарт зөвлөн туслах хөтөлбөр

  • · Ханбогд сумын 1 болон 2-р сургуулийн нийт 40 багш нарт “Төсөлд суурилсан суралцахуйн арга зүй” сэдэвт хоёр модуль бүхий сургалтыг онол, практикийг хослуулан зохион байгууллаа.

  • · Сургалтын үеэр амжилттай хэрэгжсэн дотоодын болон олон улсын суралцагчдын төслийн жишээг танилцуулж, хэрэгжүүлж болох сайн туршлагыг түгээв.

  • · Амжилттай хэрэгжсэн дотоодын болон олон улсын суралцагчдын төслийн жишээг хуваалцаж, оролцогч багш нарт хэрэгжүүлж болох сайн туршлагыг түгээв.

  • · Сургалтын төгсгөлд багш нар заах аргын нэгдэл болон багаар ажиллан өөрийн сургууль дээр хэрэгжүүлэх төсөл төлөвлөж, бусад багш нартаа үр дүнтэй танилцууллаа.

  • · Сургалтын үнэлгээнээс харахад багш нарын өөрийн үнэлгээний дундаж сургалтаас өмнө 3.2, сургалтын дараа 8.1 болсон бөгөөд төсөлд суурилсан суралцахуйн арга зүйн мэдлэг, ур чадвар 4.9 нэгжээр нэмэгдсэн байна.

4. Google Career Certified Trainers бэлтгэх хөтөлбөр

  • · Ханбогд сумын 1 болон 2-р сургуулийн нийт 70 гаруй багш нарт “Хромбүүк болон Google Workspace хэрэглэгдэхүүн ашиглах” сургалтыг зохион байгуулж, багш нарын дижитал хэрэглээний чадварыг дээшлүүлэв.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан